Лас Вегас дахь шар тайлах нүүдлийн эмнэлэг

2012/04/27 0 comments

Лас-Вегасын нэгэн эмч шартсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэх зөөврийн эмнэлэг байгуулах ер бусын санааг сэджээ. Тэрээр энэ анагаах бизнесээ амжилттай хэрэгжүүлэх үүднээс "Hangover Heaven" (Шарталтын диваажин) гэдэг нэртэй тусгай автобусыг хотоор явуулж байгаа аж. Автобус дотор мэргэжлийн сувилагчдын баг ажиллаж, шараа тайлуулахыг хүссэн үйлчлүүлэгчдэд витамины цуглуулга болон шар тайлах оцгой уусмал бүхий дусал хийдэг байна. Энэхүү дуслын ачаар шартсан үйлчлүүлэгчийн биенээс алкогольний үлдэгдэл хурдан гадагшилж, бодисын солилцоо нь сайжирдаг байна. Түүнчлэн бие нь үнэхээр муу байгаа шартагч нарт дотор муухай оргихыг болиулах, гэдэс өвдөлтийг зогсоох зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлдэг ажээ. Шар тайлах багийг автобусны эзэн, анестезиологич эмч Жейсон Берк ахлана.



www.caak.mn (6 фото)

Түүний хэлснээр Hangover Heaven бол цусны доннор болон зөөврийн эмчилгээ үзүүлдэг байдаг л зөөврийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй автобус ажээ. 1 уут витамины уусмалын дусал нь 90 доллар, хоёр уут нь 150 доллар юм байна. Дусал хийх хугацаа дунджаар 1 цаг үргэлжилдэг. Нэмэлт төлбөр өгвөл, зөөврийн эмнэлгийн автобус нь үйлчлүүлэгчийг байрлаж байгаа буудал болон гэрт нь хүргэж өгдөг байна. Жейсон Берк нь энэхүү үйлчилгээгээ архидалтыг өөгшүүлэх зорилгоор бус, харин архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст шарталтын үеэ хурдан даван туулахад нь тусалах зорилготой газар юм гэж хэлжээ.


www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)

Дөрвөн дугуйтай офис

0 comments

Харцнаас нь нүүрээ буруулахад цамцанд нь нүд гялбахаар цэмцгэр, ажил хэргийг хуй салхи шиг амжуулдаг жинхэнэ бизнесменүүдэд зориулсан авто машиныг толилуулж байна. Дээд зэрэглэлийн тохь тух, тансаг засал, хүссэн газарт хүргэх мотор... Өөр юу хэрэгтэй гэж? Ингээд ажил хэрэгч хүмүүст зориулсан дээд зэрэглэлийн бизнес авто машин буюу дөрвөн дугуйтай офистой танилцацгаая.













































Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд

0 comments

Хүүхдүүд хүнийг сонсдоггүй зөрүүд зантай, их сониуч, тэгээд бас гайхмаар ухаалаг, магадгүй энэ нь их амжилтанд хүрэхэд нь нөлөөлдөг байх. Сүүлийн үед гоц ухаалаг хүүхдүүд олноор төрж байгааг та бид мэднэ. Өнөөгийн гоц ухаалаг хүүхдүүд дээр үеийн хүүхдүүдээс ямар ялгаатай болох тухай энэ нийтлэлд өгүүлэх болно. Ингээд хамтддаа их дэлхийн сонин хачины зах зухаас мэдэрцгээе.




1. Ким Унг-Йонг

Ким 1962 онд солонгост төрсөн. Тухайн үедээ Дэлхийд IQ-ийн үзүүлэлтээр хамгийн өндөр нь байжээ. 5 настайдаа 7 хэлээр ярьж хамгийн хэцүү дифференциаль тэгшитгэлийг бодож байв. Hanyang их сургуулийг тэрээр 6 настайдаа төгссөн. Дараа нь АНУ-ын NASA-д ажиллах урилга хүлээн авчээ. 15 насандаа физикийн шинжлэх ухааны доктор, Colorado-гийн их сургуулийн профессор цолтой болжээ.



2. Уильям Жеймс Сидис
Уильямын IQ-ийн үзүүлэлт Кимийнхээс илүү. Түүний IQ 250-300 хооронд хэлбэлздэг. Ой хагастай байхдаа «Нью-Йорк Таймс» сонинг уншдаг байжээ. 11 настайдаа Харвардын их сургуульд орж суралцсан. Дэлхийн 40 орны хэлээр ярьдаг. 3 настай байхдаа Гомерын зохиолыг эх хэлээр нь уншдаг байжээ. Сидис залуугаасаа эхлэн шинжлэх ухаанд биеэ зориулж гэрлэхгүй байхаар шийджээ. Харамсалтай нь 1944 онд тархинд нь цус харван хорвоогийн мөнх бусыг үзжээ. Сидис сэтгүүлчид болон хүмүүсээс үргэлж дөлдөг байв. Түүнд найз нөхөд гэхээсээ илүү шинжлэх ухаан л чухал байсан гэдэг.



3. Клеопатра Стратан
Клеопатра 2002 онд Кишиневт дуучин Павел Стратаны гэр бүлд мэндэлжээ. Одоо тэрбээр хамгийн залуу уран бүтээлчээр тооцогдож байна. 2006 онд буюу 4 настай түүний хос цагаан алтан дисктэй цомог гарчээ. Клеопатра гоцлон дууч бөгөөд гэрийнхээ орлогыг үлэмж ихээр нэмэгдүүлж чадсан. 10 настай энэ охин саяхан MTV-гийн хамгийн залуу уран бүтээлчээр шалгарсан байна. Одоо Жастин Бибер зүй ёсоор түүнд атаархах нь дамжиггүй.



3. Леанна Арчер
Леанна өөрийн нэртэй гоо сайхны брэндтэй хамгийн залуу үйлдвэрлэл эрхлэгч юм. 11 настайдаа үс арчлах хэрэгслийн үйлдвэрлэлийг явуулах санаа түүнд төржээ. Леннагийн органик косметик байгалийн цэвэр гаралтай түүхий эдээр хийгддэг тул Европ болон дэлхийд их борлогддог юм байна. Леаннагийн орлого дундажаар сард 180,000 доллар болжээ.



4. Роберт Нэй
14 настайдаа америк хүү Роберт Нэй "Bubble Ball" тоглоомыг iPhone-д зориулж бүтээжээ. Түүний энэ бүтээл өнгөрсөн 1 дүгээр сард iTunes-ийн жагсаалтын зэрэглэлд I-р байр эзлэсэн байна. Bubble Ball-ыг хэдхэн сарын дотор 10 сая гаруй хүн татаж авчээ. Роберт энэ тоглоомынхоо эрхийг зарах бодолгүй байгаа юм.


Шинэ технологи шинэ гоц ухаантнуудыг төрүүлсээр байна. Одоогийн хүүхдүүдийн хөгжил цаашдаа яах бол оо гэдэг асуудал их сонин. Бид бүхэн хар цагаан өнгөөр анх цагаан толгойг хэрэглэж байсан бол одоогийн хүүхдүүд iPad болон PocketBook A 10'' 3G-ийг хэрэглэж байна. Мөн тэд интернет рүү ороод Wi-Fi болон 3G-ээр хэрэгцээтэй бүхнээ татаж авч байна. Цаашдаа хүүхдүүд илүү ухаалаг болох уу, эсвэл хамаг ухаанаа iPad, PocketBook дээр тоглоом тоглосоор дуусгах болов уу?...

Ковбойчуудын тэмцээн

0 comments

Флорида дахь «South Florida Rodeo» тэмцээнийг Мэргэжлийн Ковбойчуудын Холбооныхон (Professional Cowboy Association) энэ жилээс эхлэн жил бүр зохион байгуулж байхаар болжээ. Дараа жилийн South Florida Rodeo нь 3-р сарын 22, 23-ны өдрүүдэд болох юм байна. Ингээд бүгдээрээ Флоридагийн ковбойчуудын сонирхолтой үйл ажиллагаатай танилцацгаая.



Шүүгчээр ажилласан Дейл Браун, Тони МаКей нар тэмцээний өмнө хоорондоо ярилцаж байна.

www.caak.mn (29 фото)

Тэмцээний өмнө талбайг бэлдэж байна.

www.caak.mn (29 фото)

Иллинойсын Жо Курвиль болон Миссисипи-гий Дрю Уолтерс нар гарахдаа бэлдэж байна.

www.caak.mn (29 фото)

Бух нар тэмцээний эхлэлийг хүлээж байна.

www.caak.mn (29 фото)

Миссисипи-гээс ирсэн Дрю Уолтерс нь нэг хашаанаас нөгөөрүү морьдоо оруулж байна.

www.caak.mn (29 фото)

Тэмцээний уур амьсгалыг төмөр тольтой, аварга том арьсан тэлээ, ковбой гутал, морины тамга гээд жинхэнэ ковбойчуудын өмсгөл бүрдүүлж байв.

www.caak.mn (29 фото)

Мичиганаас ирсэн Кен Ахерн өөрийн ачааны машины дэргэд өвс тарааж байна. Тэрээр энэ газар морьдыг хооллохын тулд сардаа гурван удаа ирдэг ажээ.

www.caak.mn (29 фото)

“Мисс Родео” цолтой Дэвон Файерстоун болон 4 настай Дэйли Экспозито нар тэмцээний нээлтэд оролцохдоо бэлдэж байна.

www.caak.mn (29 фото)

Родеог эхлэхийг өмнө ковбойчууд болон үзэгчид залбирал үйлдэж байна.

www.caak.mn (29 фото)

Клей Макинтайр.

www.caak.mn (29 фото)

Дилан Эмерсон-руу дайрч байгаа бух.

www.caak.mn (29 фото)

Бух болон Станк Сассер нарын тулаан.

www.caak.mn (29 фото)

Алан Фрирсон хөл дээрээ тогтож чадсангүй.

www.caak.mn (29 фото)

Кевин Пиден

www.caak.mn (29 фото)

Бугуйлдах тэмцээн

www.caak.mn (29 фото)

Гэвин Чепмен бугуйлдах тэмцээнд орж байна.

www.caak.mn (29 фото)

Үзэгчдийн суудалд байсан Жупитер Фармс-ын Бет Крюгер: “Би энд ач хөвгүүдтэйгээ ирсэн. Родео гэж юу байдгийг тэдэнд харуулахыг хүссэн юм.” -гэжээ.

www.caak.mn (29 фото)

Бад Холман.

www.caak.mn (29 фото)

Морьд дэвжээн дээр гарахдаа бэлдэж байна.

www.caak.mn (29 фото)

Миссисипи-гээс ирсэн Кайлон Дамазио – оролцогч

www.caak.mn (29 фото)

Хамгийн баяр хөөртэй үзэгчид бол ямагт хүүхдүүд байдаг.

www.caak.mn (29 фото)

Ковбой-ыг нуруун дээрээсээ хийсгэх адуу.

www.caak.mn (29 фото)

Ковбой Мэтт Смит.

www.caak.mn (29 фото)

Шарх, гэмтэлгүй өнгөрнө гэж юу байх вэ.

www.caak.mn (29 фото)

Тэмцээний оролцогч Тирни Саммер Гонсалес.

www.caak.mn (29 фото)

Үзэгчид болж буй бүхнийг маш анхааралтай ажиглана.

www.caak.mn (29 фото)

Оролцогч Кейд Крессман.

www.caak.mn (29 фото)

Дэвжээний дэргэд ундаа, идэх юм худалдаалж, хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг байгуулсан байв.

www.caak.mn (29 фото)

 
© 2012 Өөрөөр амьдарцгаая | Хөгжүүлсэн А.Цэндсүрэн.